Таны бие организмд цэвэрлэгээ хийх 11 хүнсний бүтээгдэхүүн
Цаг хугацаа өнгөрөх тусам таны биед цэвэрлэгээ маш ихээр шаардагддаг. Эм тарианаас илүүтэйгээр үүнд тус болох хүнсний бүтээгдэхүүнүүд олон . Таныг залуу сайхан харагдуулахад тус болох дараах зөвлөгөөг хүргэж байна.
»
Хоол боловсруулах эрхтэн
- Сонгино нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, шим тэжээлийн бодисыг шингээхэд илүү тохиромжтой. Сонгино дахь дисульфид ба трисудепидууд нь хавдар ба нянгийн эсрэг шинж чанартай байдаг.
- Маалингын үр нь хорт бодисыг арилгахад тусалдаг. Үүний гадна, үрэнд омега -3, омега-6, омега-9 их хэмжээгээр агуулагддаг бөгөөд биеийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг юм.
»
Нойр булчирхай
- Бразиль самаранд маш их хэмжээгээр селен агуулагддаг. Энэхүү бодис нь биеэс мөнгөн усыг гадагшлуулах ач холбогдолтой. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл аюултай.
»
Элэг
- Хүрэн манжинд агуулагддаг бетаин хэмээх бодис нь элэгнээс хорт бодис гадагшлуулдаг. Түүнчлэн хүрэн манжин залуужуулах үйлчилгээтэй бөгөөд үс, хумс, арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй.
- Цагаан гаа нь бодисын солилцоог хурдасгаж, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
»
Цөс
- Оливын тосыг жимсний шүүстэй хамт хэрэглэснээр цөсний чулууг хөөнө. Түүнчлэн цусан дахь болон цөсөн дэх холестерины хэмжээг бууруулдаг.
»
Ходоод
- Байцаа нь хүний бие дэх хортой бодис болон хүнд металлыг гадагшлуулдаг. Харин байцаанд агуулагдах хүчил нь гэдэсний микрофлорыг сайжруулж, боловсруулалтыг хурдасгах ач холбогдолтой.
»
Бөөр
- Далайн давс нь бөөрөнд хуримтлагдсан илүүдэл хүчлийг шээсний замаар гадагшлуулдаг. Мөн биеийн шүлтийн тэнцвэртэй байдлыг дэмждэг.
- Цангис жимс нь давсагний үйл ажиллагааг сайжруулах байгалийн хамгийн хүчтэй антибиотик хэмээн нэрлэгддэг.
- Яншуй нь давсаг болон бөөрний чулууг хөөх ач тустай. Үүнээс гадна шээсний замыг цэвэрлэдэг.
»
Шулуун гэдэс
- Хан боргоцойнд агуулагддаг бромелайн хэмээх бодис нь шуулуун гэдэсийг цэвэрлэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг.
Эх сурвалж: adme.ru
Hits: 55
Сэтгэгдэл