Круассан (croissant )-ыг хийх арга

Европ хүн бүрийн өглөөний цайндаа идэх дуртай круассан (croissant )-ыг хийх аргыг хүргэж байна.

ОРЦ


  • 600г гурил
  • 1½ халбага дрожж
  • 6 халбага элсэн чихэр
  • 390 мл халаасан сүү
  • 250 гр масло
  • 1 цайны халбага давс
  • Өндөгний шар

Хийх арга


1Сүүгээ халааж бэлдэх хэрэгтэй /нийт 390 мл сүү/. Нийт сүүний хагас нь буюу 195мл сүү, 1½ халбага дрожж, 6 халбага элсэн чихэр, 1 цайны халбага давсаа хольж хийгээд саваа таглаад 10 мин амраах хэрэгтэй.

2Амраасны дараа 600г гурилаа хийж зуурна. Зуурч байх үедээ үлдсэн 195мл сүүгээ нэмж өгнө. Зуурмаг бэлэн болох үед таглаад 1 цаг амраах хэрэгтэй. Зуурсан гурилаа 18 тэнцүү хэсэгт хуваах хэрэгтэй. Хуваасан хэсэг бүрийг илдэнэ.

3Илдсэн гурилаасаа нэгийг нь сонгон авч дээр нь масло түрхэж өгнө. Масло түрхсэн гурил дээр өөр нэг гурилыг тавьж өгнө. Тэгээд түүн дээрээ дахин масло түрхэнэ. Энэ мэт гурил->масло->гурил->масло гэсэн дарааллаар бүх гурилаа давхарлаж өгнө. Үүний дараа хүнсний уутанд хийж 30 мин хөлдөөгчид хийж хөлдөөж өгөх юм.

4Хөлдөөгчөөс бэлдцийг гаргаж ирээд гэсгээхгүйгээр илдэж өгнө. Илдэж бөөрөнхийлсөн гурилаа 12 тэнцүү хэсэгт хувааж өгнө. Хуваасан хэсгийг их талаас нь бага тал уруу нь хуйлснаар алдартай круассан (croissant ) маань үндсэн хэлбэр нь гарч ирж байгааг та харж байгаа байх. Үүнийгээ өндөгний шараар тосолж өгөөд шархад бэлэн болно.

5Шарх шүүгээгээ урьдчилж 375°F / 190°C халаана. Халаасан шарх шүүгээндээ круассан (croissant )-аа хийж 20 мин жигнэнэ. Ингээд амттай сайхан круассан (croissant ) бэлэн боллоо. Танд амжилт хүсье!

Францын алдартай croissant


Саран хэлбэртэй энэхүү боовыг өглөөний ундандаа амталж аяга кофе уудаггүй бол Франц хүн биш гэж ярих нь ч байдаг. Франц хүүхдүүд хар багаасаа л энэ боовыг халуун шоколад, какаотай идэх дуртай байдаг аж. Тиймдээ ч Франц үндэсний зоогийг круассангүй төсөөлөхөөргүй болжээ.

Франц хүүхдүүд хар багаасаа л энэ боовыг халуун шоколад, какаотай идэх дуртай байдаг аж.

Тэгвэл та Францын алдартай круассан (croissant )-ыг та мэдэх үү? Крауссан боовыг жинхэнэ утгаараа 82% тослогтой хийдэг гэж байгаа. Энэхүү боов нь саран хэлбэртэйн дээр олон үе давхаргатай байдаг нь аманд ормогцоо хайлах мэт сайхан зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг боов юм.

Үнэндээ энэхүү боов нь Францад биш анх 1683 онд Венийн нарийн боовчин Питер Вендлер гэгч Австри улс Османы эзэнт гүрний довтолгоог няцаасан ялалтын баяр зориулж хийсэн гэх домог байдаг. Мусульман шашин шүтлэгийн ёсоор хавирган сар дээдэлдэг Туркуудыг ялсны билэгдэл нь уг саран хэлбэртэй боов болсон гэдэг.

Hits: 368

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл