Шинэхэн бөгөөд амттай хүнсний бүтээгдэхүүн сонгох 11 арга

Бид худалдан авалт хийхдээ нүдэндээ “гайгүй” гэж харагдсанаа авдаг. Энэ нь зөв үү? Сайхан харагдсан бүхэн амттай байдаггүй.
Таны ширээн дээр зөвхөн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн байлгах зөвлөмжүүдийг танд хүргэж байна.

»

Хатуу бяслаг

Хатуу бяслаг худалдан авахдаа хэд хэдэн зүйлийг харах шаардлагатай:

  • Цагаан толбогүй жигд шар өнгөтэй байх
  • Бяслагны нүх нэгэн жигд хэмжээтэй байх бөгөөд хоорондын зай мөн нэгэн жигд байна
  • Хэрэв бяслаган дээр дарахад хонхойхгүй бол амт болон чанар муу бяслаг

»

Мах


  • Шинэ махны өнгө нь цайвар ягаан
  • Өөхөн судлууд нь тод цагаан
  • Хуруугаар дарахад хонхойлт үүссэн ч буцаад хэвэндээ ордог
  • Гар наалддаггүй

»

Нунтаг кофе

Дундаж үнэтэй кофе сонгох. Учир нь хямд бүтээгдэхүүний чанар муу, харин үнэтэй бүтээгдэхүүний чанарт бусдаас ялгарах зүйл байдаггүй. Сайн чанарын нунтаг кофег хэзээ ч пластик саванд савладаггүй. Зөвхөн шилэн эсвэл металл саванд савладаг.  Түүнчлэн сайн чанарын кофег хадгалах хугацаа нь 18 сар байдаг.

 

»

Зөгийн бал

Байгалийн гаралтай зөгийн бал тунгалаг жигд өнгөтэй байдаг. Мөн гарт түрхэж үзэхэд арьсанд шингэдэг

»

Зайрмаг

Зайрмагийг сонгохдоо орцыг заавал үзэх шаардлагатай. Дийлэнхдээ тухайн жимс жимсгэнэ бус амт үнэр оруулагч ашигладаг. Нэмэлтээр самар, хатаасан жимс орцонд орсон бол сайн. Харин хөлдөөсөн мөс – бүхэлдээ консервант гэж үзнэ.

»

Шоколад

Шоколад сонгохдоо юуны түрүүнд орцыг нь анхаараарай: орц нь бага байх тусам сайн. Сайн чанарын шоколад какао л агуулна, өөр бусад орцууд цэвэр бус хүнсийг илэрхийлнэ. Үүнээс гадна, ургамлын бус какаоны тостой шоколад сонгоно.

»

Загас

Шинэхэн загасны нүд улаан байдаг. Харин булингартсан болон товгор байвал хуучин загас. Мөн загасыг гарт барих үед сүүл нь чөлөөтэй хөдөлж байх ёстой.

»

Талх

Шинэхэн талх хатуу байдаггүй. Иймээс талхыг барьж үзэх хэрэгтэй. Гялгар уутанд савласан талх хэдийгээр удаан хугацаанд зөөлөн чанараа хадгалдаг ч өдөр өнгөрөх тусам амтаа алддаг.

»

Амтат чинжүү

Амтат чинжүүг зүсэж үзэхэд дотроо 2-3 хэсэгтэй байвал гашуун, харин 4 хэсэгтэй, их үртэй байвал чихэрлэг байдаг.

»

Лууван

Лууван сонгоход маш амархан: илүү тод, толбогүй, дунд зэргийн лууван сонгоно.

»

Амтат чинжүү

Амтат чинжүүг зүсэж үзэхэд дотроо 2-3 хэсэгтэй байвал гашуун, харин 4 хэсэгтэй, их үртэй байвал чихэрлэг байдаг.

»

Ногоон сонгино

Цагаан болон ногоон заагийг сайтар ажиглаарай. Зааг тод байвал шинэ гэж үзнэ: хэрвээ өнгүүд ууссан бол хуучирсан байна.

 

Эх сурвалж: adme.ru

Hits: 94

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл