2020 онд таны зайлшгүй аялаж үзэх ёстой газрууд

  1. Бүгд Найрамдах Бутан улс

Адал явдалд дуртай, шинэ содон зүйлс хийхийг мөрөөдөгчид Бутаны хаант улсруу аялаарай. Бутаны хаант улс нь Гималайн нурууны зүүн хэсэгт оршдог Өмнөд Азийн орон бөгөөд  зүүн, урд, баруун талдаа Энэтхэг , хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо оршдог.  1974 он хүртэл жуулчдад хаалттай байсан боловч өдгөө хүссэн хүн нь Бутанруу аялах боломжтой болжээ. Байгалийн үзэсгэлэнт газар олонтой, өвөрмөц соёлтой улс орнуудын нэгт зүй ёсоор багтдаг уг улс нь мөнх ногоон шилмүүст ой, зэрлэг ан амьтдын өлгий нутаг гэхэд хилсдэхгүй билээ.

bhutan nice place зурган илэрцүүд

bhutan nice place зурган илэрцүүд

2. Умард Македон улс

Европ тивд оршдог Македон улс нь өдгөө аялал жуучлалын гол бүсүүдийн нэгт тооцогддог болжээ. Уулархаг нутаг зонхилдог бөгөөд жилийн дөрвөн улиралтай, өвөлдөө -20 градус, зундаа 40 градус хүрдэг бөгөөд  байгалийн тогтоц болон уулын халуун рашаанаараа ихэд алдаршсан. Он цагийн явцад элэгдэж хуучирсан сүм дугана, барилгууд түүхийн үнэт дурсгалт газруудын нэг болон үлджээ.

Skopje, the Capital of Macedonia

Bay of Bones

 

3.  Бүгд Найрамдах Коста-Рика улс

Коста-Рика улс нь дэлхийн жижиг улсуудын нэгт тооцогддог боловч үнэхээр диваажингийн гэмээр байгалийн зохицолтой үзэсгэлэнт газруудын нэг юм. Төв Америкийн газар нутагт оршдог уг улс нь баруун талаараа Номхон далай, зүүн талаараа Карибын тэнгисээр хүрээлүүлдэг учир маш чийглэг уур амьсгалтай.  Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай улс, байгальд ээлтэй улсуудын нэгт тооцогддог бөгөөд байгалийн сонин хачин зохицол, ховор ан амьтдыг та Коста- Рикагаас харж болно.

A waterfall in the jungles of Costa Rica

Several species of sea turtle nest in Parque Nacional Tortuguero © jarnogz / Getty Images

Best Hotels and hostels in Costa Rica

4. Марокко Вант улс

Африк тивд орших Марокко улс нь Хойд Африкийн аялал зуучлалын гол бүсүүдийн нэг бөгөөд элсэн цөл, баатарлаг уулс, эртний хотуудын дурсгалт балгасыг харах боломжтой юм. Нийт 32 сая хүн амтай уг улсад аялал зуучлалын салбар ихээхэн хөгжсөн бөгөөд олон зууны түүхтэй архитектурын өвөрмөц шийдлийг гаргасан барилга байгууламж, сахарын цөлөөрөө ихэд алдаршсан.

Hassan II Mosque

Chefchaouen

Essaouira

5. Норвегийн Вант улс

Хойд Европт орших Норвегийн Вант улсын зүүн хязгаар нь өмнөд талаараа Финлянд улс, зүүн талаараа Оросын Холбооны улстай хиллэдэг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвегийн эдийн засаг худацтай өсөж байгаа бөгөөд дэлхийн хамгийн чинээлэг улсуудын нэгт тооцогддог.  5 сая гаруй хүн амтай Норвеги улс нь гэмт хэрэг гаралтын тоогоор  маш бага үнэлгээтэй дэлхийн цөөхөн орны нэг бөгөөд боловсрол, орлогын дундаж түвшин, хүн амын дундаж наслалтын үзүүлэлтүүд дэлхийд  дээгүүр тооцогддог , хүний эрх, соёлын эрх чөлөөг маш их дээдэлдэг улсын нэг юм. Түүнчлэн аялал зуучлалын салбар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд үзэж харах зүйл хамгийн ихтэй улсуудын нэгээр шалгарчээ.

15 Beautiful Places In Norway You Have To Visit (22)

15 Beautiful Places In Norway You Have To Visit (17)

15 Beautiful Places In Norway You Have To Visit (16)

Hits: 58

Show More

Сэтгэгдэл

сэтгэгдэл