Бананатай кекс хийх арга
ОРЦ
- 3 банана
- 2 өндөг
- ½ аяга тараг
- ⅓ аяга зөгийн бал
- 1 халбага ваниль ханд
- 1½ аяга улаан буудайн гурил
- 1 халбага сод
ЧИМЭГЛЭЛ
- Хэрчсэн гүзээлзгэнэ
- Хар шоколад
- Нэрс
- Жижиглэсэн самар
Хийх арга
1Бананаа нухаж бэлдэнэ. Түүн дээрээ 2 өндөг хийгээд сайтар хутгана
2½ аяга тараг, 1/3 аяга зөгийн бал, 1 халбага ваниль, 1 ½ аяга гурил, 1 халбага сод зуурна
3Зуурмаг бэлэн болмогц хэвэндээ хийж дээр нь өөрийн хүссэн амттанаа хийж чимэглэж өгнө
4Шарх шүүгээгээ урьдчилж 350°F / 175°C халаана. Халаасан шарх шүүгээндээ бэлдэцээ хийж 20 мин жигнэнэ. Ингээд амттай сайхан кекс маань бэлэн боллоо. Амтархан зооглоорой
Hits: 131
Сэтгэгдэл