Шоколад ба халватай нарийн боов
ОРЦ
- 2 цайны халбага дрожж
- 1 цайны халбага зөгийн бал
- 2/3 аяга бүлээн ус
- 3 халбага зөгийн бал
- 1/3 аяга оливийн тос
- 1 цайны халбага давс
- 2 өндөг (болон өөр 1 өндөг)
- 4 аяга гурил
- Халва
- Шоколад
Хийх арга
12 цайны халбага дрожж, 1 цайны халбага зөгийн бал, 2/3 аяга бүлээн ус хийж сайтар хутгана
23 халбага зөгийн бал, 1/3 аяга оливийн тос, 1 цайны халбага давс, 2 өндөг хийж дахин хутгана. Хутгаж байгаад дээр нь гурилаа бага багаар нэмж зуурна
3
Зуурмагаа 5 мин нухаж өгнө. Түүний дараа 1 цаг амрааж гурилаа хөөлгөж өгнө.
4Хөөсөн гурилаа 4 тэнцүү хэсэг болгон хуваана. Хуваасан хэсгээ илдэж дээр нь шоколад, халва хийж гурилаа хуйлж бэлдэнэ.
5Хуйлж бэлдсэн 4 хэсэг гурилаа сүлжиж хэвэнд оруулна. Түүн дээрээ өндөг түрхээд 1 цаг амраах хэрэгтэй.
6Амраасны дараа өндөг дахин түрхээд дээр нь халва цацаж жигнэхэд бэлэн болно
7Шарх шүүгээгээ урьдчилж 375°F / 190 °C халаана. Халаасан шарх шүүгээндээ бэлдцээ хийж 30 мин жигнэнэ. Ингээд амттай сайхан нарийн боов маань бэлэн боллоо. Амтархан зооглоорой
Hits: 103
Сэтгэгдэл