Гар аргаар бэлдсэн натурал цэвэрлэгч
Хоол хийж л байгаа бол шарх зуух, плитк бохирдож заваарах нь ойлгомжтой. Ихэнх цэвэрлэгч бодис нь хортой химийн найрлагатай байдаг. Харин хоргүй байгалийн гаралтай энэхүү цэвэрлэгчийг бэлдэх орц танай гэрт ч байж магадгүй. Үүнд 3 төрлийн найрлага орно.
Найрлага
- Жүржийн хальс
- Нимбэгний хальс
- Сод
- Цагаан цуу
- Розмарин /нэмэлтээр/
- Мөн шүршигч сав хэрэг болно.
Хийх арга
- Жүрж болон нимбэгээ хальсална
- Саванд жүржийн хальс, нимбэгний хальс болон Цагаан цуу холино. Мөн цууны үнэрийг арилгахын тулд розмарин нэмж болно.
- 5 өдрийн турш савыг таглаатай байлгана. Дараа нь шүүлтүүр ашиглан шингэнийг шүүж авна.
- Ингээд бэлэн болно. Түлэгдэж бохирдсон хэсэг дээр сод цацаж түүн дээрээ бэлдсэн цэвэрлэгч шингэнээ цацаж өгнө. Ингэснээр хөөсөрч урвал явагдана.
- 20 мин байлгасны дараа аяга таваг угаагч пролоноор арчиж цэвэрлэнэ.
Эх сурвалж: tiphero.com
Hits: 29
Сэтгэгдэл