БУДАА АГШААГЧИД ЖИГНЭСЭН БЯСЛАГТАЙ КЕКС
ОРЦ
ЗУУРМАГ 1
- 100г элсэн чихэр
- 4ш өндөгний шар
- 200г тараг
- 40г масло
- 400г cream cheese
- 100г гурил
ЗУУРМАГ 2
- 4ш өндөгний цагаан
- 40г элсэн чихэр /40г x 3/
Хийх арга
1Зуурмаг 1: 100г элсэн чихэр, 4ш өндөгний шар, 200г тараг, 40г масло, 400г cream cheese хийж холино. Бэлэн болсон холимог дээрээ гурилаа нэмж зуурна. Эхний зуурмаг бэлэн болно
2Зуурмаг 2: Өндөгний цагаан дээрээ элсэн чихрээ нэмж жигд хөөсөртөл нь хурдан хутгаж өгнө. Өндөгний цагаан дээр жаахан ч гэсэн өндөгний шар холилдож болохгүй анхаараарай. Болж өгвөл mixer-ээр хутгавал амар.
32 зуурмагийг хольж хутгана. Зуурмаг бэлэн болоо
4Будаа агшаагчаа сайтар тосолсны дараа зуурмагаа будаа агшаагчид хийж 50 мин жигнэнэ. Ингээд бэлэн боллоо. Амтархан зооглоорой
Hits: 79
Сэтгэгдэл