CROISSANT-ийн тухай сонирхолтой 9 баримт
Франц үндэсний зоогийг круассангүй бол төсөөлөх аргагүй гэж ярьдаг. Өглөөний ундандаа хавирган сар хэлбэртэй энэ боовыг амталж аяга кофе уудаггүй бол Франц хүн биш гэж ярих нь ч байдаг. Франц хүүхдүүд хар багаасаа л энэ боовыг халуун шоколад, какаотай идэх дуртай байдаг аж. Тэгвэл таньд круассаны тухай сонирхолтой 9 баримтыг хүргэж байна.
1
Нэгдүгээр сарын 30 круассан (croissant)-ийн өдөр.
2
Круассан (croissant ) 1920 онд Францын үндэсний бүтээгдэхүүн болсон байна
3
Бүх давхаргынханы дуртай бүтээгдэхүүн
Круассан (croissant ) нь эхэндээ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байсан ч арван есдүгээр зууны эцэс гэхэд бүх давхаргынханы дуртай бүтээгдэхүүн болжээ
4
Хүмүүс өглөөний цагаар круассан (croissant ) идэх дуртай
5
Олон давхаргатай болгодог гол нууц
Энэ зөөлөн нарийн боовны гол орц нь масло болон гурилын олон давхаргаас бүрдэг юм.
6
круассан(croissant) үнэндээ Австриас гаралтай
Францын Өглөөний цай нь бэлэг тэмдэг круассан(croissant ) үнэндээ Австриас гаралтай.
7
Анх croissant биш kipferl гэдэг нэртэй байсан
Дэлхийн хамгийн анхны croissant нэр, Австрит үүсэх үедээ kipferl гэдэг нэртэй байсан
8
Австрийн гүнжийн круассан(croissant)-ыг Францад авч иржээ
Марие Антонни Луис XVI засаглалын үед түүний эхнэр Австрийн гүнжийн нөлөөгөөр 18-р зууны сүүлийн арван жилийн хугацаанд круассан (croissant ) болон бусад олон амттаныг Францад авч иржээ
9
Круассан (croissant ) хагас сар хэлбэртэй байдаг
Яагаад ийм хэлбэртэй болсон талаар олон тайлбар байдаг. Хамгийн өргөн тархсан нь: Вени хот Османчуудын халдлагад өртөж удаан хугацааны бүслэлтэд басаны эцэст тэднийг ялсан билээ. Веничүүд энэ ялалтын баярын бэлгэдэл болгож Осман туг адил хэлбэртэй боов хийсэн гэсэн гэдэг
Та ч бас Круассан (croissant ) хийж идээрэй. Круассан (croissant)-ыг хийх арга
Hits: 32
Сэтгэгдэл