Гал тогоог хялбар цэвэрлэх 5 зөвлөгөө

 

1

Хайруулын тавгаа цэвэрлэх зөв арга

Хайруулын тавгийг зэврэхээс хамгаалж удаан хугацаанд хэрэглэе гэвэл аяга таваг угаагч шингэнээр угаахаас зайлсхий. Харин оронд нь давс хэрэглэ. Энэ арга нь хоол хийх үед хэрэглэсэн халуун ногооны эвгүй үнэрийг дарна.

2

Гараас эвгүй үнэрийг арилгах


Хоол хийх үед гарт шингэсэн сармис болон сонгинын эвгүй үнэрийг арилгахын тулд давс эсвэл нимбэг хэрэглэ. Зүгээр л тэдгээрийг гартаа түрхэж усаар зайлахад болно.

3

Гал тогооны металл хэрэглэлийг хэрхэн цэвэрлэх вэ


Зэвэрдэггүй ган гал тогооны хэрэглэлийг сэргээж гялалзуулахын тулд цагаан цуу болон усны холимгоор угаана. Арилахгүй байгаа бохирдолтой хэрэгслийг уусмалд 1 хоног хонуулснаар хялбар цэвэрлэж чадна.

4

Модон халбага болон хусуурыг сэргээх

Цаг хугацаа өнгөрөх тусам модон халбага болон хусуур харагдах байдал нь муудаж, эвгүй үнэртэй болдог. Шийдэх арга нь хаях явдал юм. Гэвч хайртай хэрэгслээсээ салахыг хүсэхгүй байвал нэг арга байна. Модон халбагаа цэвэр усанд буцалгаж наранд хатаавал эвгүй үнэр нь арилан одох  болно.

5

Модон гамбанз цэвэрлэх арга

Модон гамбанзанд шингэсэн үнэр болон хүнсний үлдэгдлийг арилгахын тулд том ширхэгтэй давс цацаж 10-15 мин байлгаад арчина. Дараа нь хагас нимбэгээр арчиж хатаана. Энэ арга нь тааламжгүй үнэрээс баталгаатай салгана.

Эх сурвалж: brightside.me

Hits: 26

Show More

Сэтгэгдэл

сэтгэгдэл