ОРЦ
- 1 уут ШОКОЛАДТАЙ ЖИГНЭМЭГ
- 2 аяга ГУРИЛ
- 2/3 аяга САХАРЫН НУНТАГ
- ¾ аяга СҮҮ
- 2 ӨНДӨГ
- ½ аяга УРГАМЛЫН ТОС
- 1 халбага ВАНИЛЬ
- 150г СҮҮТЭЙ ШОКОЛАД
Хийх арга
1Шоколадтай жигнэмгээ хэвнийхээ ёроолд нь хийж өгнө.
22 аяга гурил, 2/3 аяга сахарын нунтаг хийгээд сайтар хутгана. Үүн дээрээ сүү, 2 өндөг, ургамлын тос, ваниль хийж зуурна.
3Зуурмагаа хэвэндээ хийнэ. Хийхдээ өмнө хийсэн шоколадтай жигнэмэг дээрээ хийх бөгөөд хэвнийхээ тал дунд хүртэл нь дүүргэнэ.
4Түүн дээрээ 1 нүд шоколад тавина. Шоколадаа далдлах хэмжээнд /1 халбага/ зуурмагаа нэмж өгнө.
5Шарх шүүгээгээ урьдчилж 350°F / 180 °C халаана. Халаасан шарх шүүгээндээ бэлдцээ хийж 20 мин жигнэнэ. Ингээд амттай сайхан кекс маань бэлэн боллоо. Амтархан зооглоорой.
Hits: 200