Жигнэмэгний тухай бидний мэдэхгүй 10 баримт

Зарим нэг хоол хүнс бидний амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж байдаг, тэдний нэг нь жигнэмэг юм. Тэгвэл дэлхийн бараг бүх улс орны хүмүүсийн дуртай жигнэмэгний талаар сонирхолтой 10 баримтыг хүргэж байна

1

Далайчдын дунд хамгийн алдартай хоол хүнсний нэг жигнэмэг байжээ

Далайн аялалд эхэндээ амьд хоол хүнс авч явахаар шийдвэрлэж байсан байна. Гэвч хөлөг онгоцондоо нэмэлт зайг гаргах хэрэгтэй байсан бөгөөд жижиг хөлөг онгоцнуудад энэ нь бүүр ч шийдвэрлэхэд хүнд асуудал болж. Тэгээд урт удаан хугацааны аяны үед тэжээллэг, хэрэглэхэд хялбар хоол хүнс хэрэг болдог байжээ. Тиймээс жигнэмэг нь урт аяны хугацаанд хүнсний эх үүсвэр болсон төдийгүй маш их алдартай болжээ.


2

Эртний олон эмч нар ихэнх эмчилгээ хоол хүнснээс хамаардаг байна гэж үзжээ

Тиймээс, тэжээллэг чанар, болон өвчнөөс сэргийлэхэд өдөр тутмын хэрэглээндээ жигнэмэг идэх нь эрүүл мэндэд сайн гэж үздэг байжээ


3

Испанийн Аrmada-гийн цэргийн хангамж

1588 онд Испанийн Armada-гийн үед Хааны Тэнгисийн цэргийн хөлөг онгоцонд өдөр бүрийн хангамжид 1 фунт жигнэмэг, 1 галлон шар айраг өгдөг байсан байна.


4

Жигнэмэг Английн тэнгисийн цэргийн гол хоол хүнс байжээ

Жигнэмэг нь лаазалсан хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх хүртэл Английн Хааны Тэнгисийн цэргийн далайчдын хоол хүнсний чухал хэсэг байсан. 1814 онд лаазалсан мах анх зах зээлд гарч, 1847 онд Хааны Тэнгисийн цэргийн хүнсэнд албан ёсоор нэмэгдсэн.


5

Жигнэмэг урт аяны хугацаанд хүнсний эх үүсвэр болдог.

Энэ нь хийхэд хялбар, тэжээллэг, урт удаан хугацаанд чанараа алдахгүй хадгалагддаг зэрэг нь нөлөөлжээ.


6

Жигнэмэгний өдөр

Хэрэв та хэзээ нэгэн цагт, аль нэгэн улс жигнэмэг төлөө өдөр тэмдэглэж байна гэж төсөөлж байсан уу? инээдтэй юм шиг? Гэхдээ, энэ нь үнэн юм. Их Британи жил бүрийн 5 сарын 29-ныг Үндэсний Жигнэмэгний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ наадамд тэд хөнгөн зууш идэн аз жаргалтай таатай цаг болгон өнгөрөөдөг байна


7

Жигнэмэг бол үнэндээ эм юм

Гайхмаар байж магадгүй ч бодит байдал дээр эм болон хэрэглэгдэж байсан удаатай. Шотландын 2 эрдэмтэн 1839 онд үүнийг нээснийхээ дараа өвчтөнүүддээ хоол шингээлтийг нь сайжруулахын төлөө жоронд нь бичиж өгдөг байжээ.


8

Сонирхолтой тоо баримт

АНУ-ын насанд хүрэгчдийн 13.5% нь цагт 20 буюу түүнээс их жигнэмэг иддэг гэсэн баримт бий


9

Жигнэмэг нь эхийн хөхөнд сүү оруулдаг гэж ярилцдаг


10

Жигнэмэг дээр өрөм тавьж идсэнээр үнэхээр гайхалтай амтыг та мэдэрч чадна

Та хараахан идэж үзээгүй байгаа бол энэ зун заавал туршаад үзээрэй.


Hits: 80

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл