Гар аргаар бэлдсэн натурал цэвэрлэгч

Хоол хийж л байгаа бол шарх зуух, плитк бохирдож заваарах нь ойлгомжтой. Ихэнх цэвэрлэгч бодис нь хортой химийн найрлагатай байдаг. Харин хоргүй байгалийн гаралтай энэхүү цэвэрлэгчийг бэлдэх орц танай гэрт ч байж магадгүй. Үүнд 3 төрлийн найрлага орно.

Найрлага


  • Жүржийн хальс
  • Нимбэгний хальс
  • Сод
  • Цагаан цуу
  • Розмарин /нэмэлтээр/
  • Мөн шүршигч сав хэрэг болно.

Хийх арга


  1. Жүрж болон нимбэгээ хальсална
  2. Саванд жүржийн хальс, нимбэгний хальс болон Цагаан цуу холино. Мөн цууны үнэрийг арилгахын тулд розмарин нэмж болно.
  3. 5 өдрийн турш савыг таглаатай байлгана. Дараа нь шүүлтүүр ашиглан шингэнийг шүүж авна.
  4. Ингээд бэлэн болно. Түлэгдэж бохирдсон хэсэг дээр сод цацаж түүн дээрээ бэлдсэн цэвэрлэгч шингэнээ цацаж өгнө. Ингэснээр хөөсөрч урвал явагдана.
  5. 20 мин байлгасны дараа аяга таваг угаагч пролоноор арчиж цэвэрлэнэ.

Эх сурвалж: tiphero.com

Hits: 29

Show More

Сэтгэгдэл

сэтгэгдэл