Өглөөний цайны амтат кекс хийх арга

ОРЦ


  • 1 уут ШОКОЛАДТАЙ ЖИГНЭМЭГ
  • 2 аяга ГУРИЛ
  • 2/3 аяга САХАРЫН НУНТАГ
  • ¾ аяга СҮҮ
  • 2 ӨНДӨГ
  • ½ аяга УРГАМЛЫН ТОС
  • 1 халбага ВАНИЛЬ
  • 150г СҮҮТЭЙ ШОКОЛАД

Хийх арга


1Шоколадтай жигнэмгээ хэвнийхээ ёроолд нь хийж өгнө.

22 аяга гурил, 2/3 аяга сахарын нунтаг хийгээд сайтар хутгана. Үүн дээрээ сүү2 өндөг, ургамлын тос, ваниль хийж зуурна.

3Зуурмагаа хэвэндээ хийнэ. Хийхдээ өмнө хийсэн шоколадтай жигнэмэг дээрээ хийх бөгөөд хэвнийхээ тал дунд хүртэл нь дүүргэнэ.

4Түүн дээрээ 1 нүд шоколад тавина. Шоколадаа далдлах хэмжээнд /1 халбага/ зуурмагаа нэмж өгнө.

5Шарх шүүгээгээ урьдчилж 350°F / 180 °C халаана. Халаасан шарх шүүгээндээ бэлдцээ хийж 20 мин жигнэнэ. Ингээд амттай сайхан кекс маань бэлэн боллоо. Амтархан зооглоорой.

 

Hits: 200

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл

САНАЛ БОЛГОХ

Close