Эрүүл зөв хооллолтын хэвшил

Гурилан бүтээгдэхүүн нь тэнцвэртэй хоолны дэглэмийг сахихад чухал үүрэг гүйцэтгэдэг нүүр ус нэгдэл юм. Гэхдээ гурилан бүтээгдэхүүн идэхдээ эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал. Үүнийг олоход туслах хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна

1

Өглөөний цайгаа уулгүй бүү яв

Эрүүл өглөөний цай нь тэнцвэртэй хоолны дэглэмд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний биед хэрэгтэй витамин, эрдсийг өглөөний цайнаасаа авч байх хэрэгтэй. Энэ нь чамайг өдрийн турш эрч хүчээр хангах болно.

2

Тогтмол дасгал хий

Дасгал нь танд өөрт тань тохирсон хөдөлгөөн байхад болно. Алхалт бол эрч хүч олж авах, мөн жингээ хасах, эрүүл чийрэг болгох хамгийн хялбар арга юм.  Идэвхтэй байх хамгийн сайн арга бол өдөр тутам ажил амьдрал дундаа алхах явдал. Өдөрт 10000 алхам алхах нь хамгийн сайн сонголт бөгөөд 400 калори шатаадаг байна

3

Ус байнга ууж байх

Ус нь тэжээллэг бодисыг биед шингээх, таны биед байгаа хаягдлыг зайлуулахад тусалдаг. Насанд хүрсэн хүн өдөрт 1-2 литр ус уух хэрэгтэй. Энд дангаараа ууж байгаа ус болон идэж байгаа хоол хүнснээс авч байгаа шингэн бүгд багтах болно. Цаг агаар дулаарч, эсвэл идэвхтэй хөдөлгөөнөөс бидний биед илүү их хэрэг болж болох юм.

4

Өөх тостой хүнс бага хэрэглэ

Бүх гурилан бүтээгдэхүүн ерөнхийдөө тос багатай байдаг боловч сэндвич, шарсан талхны нийт калори таны сонголтоос хамааран нэмэгдэж болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөх тосыг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийхийг хичээгээрэй. Энэ нь гэхдээ амттай хоолноосоо татгалзах шалтгаан биш. Харин тэнцвэртэй хоолны дэглэм барихад анхаарлаа хандуулаарай


Эх сурвалж: http://www.jmob.ie/health-lifestyle-tips/

Hits: 83

Show More

Сэтгэгдэл

сэтгэгдэл