Таны бие организмд цэвэрлэгээ хийх 11 хүнсний бүтээгдэхүүн

Цаг хугацаа өнгөрөх тусам таны биед цэвэрлэгээ маш ихээр шаардагддаг. Эм тарианаас илүүтэйгээр үүнд тус болох хүнсний бүтээгдэхүүнүүд олон . Таныг залуу сайхан харагдуулахад тус болох дараах зөвлөгөөг хүргэж байна.

»

Хоол боловсруулах эрхтэн


  • Сонгино нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, шим тэжээлийн бодисыг шингээхэд илүү тохиромжтой. Сонгино дахь дисульфид ба трисудепидууд нь хавдар ба нянгийн эсрэг шинж чанартай байдаг.
  • Маалингын үр нь хорт бодисыг арилгахад тусалдаг. Үүний гадна, үрэнд омега -3, омега-6, омега-9 их хэмжээгээр агуулагддаг бөгөөд биеийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг юм.

»

Нойр булчирхай


  • Бразиль самаранд маш их хэмжээгээр селен агуулагддаг. Энэхүү бодис нь биеэс мөнгөн усыг гадагшлуулах ач холбогдолтой. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл аюултай.

»

Элэг


  • Хүрэн манжинд агуулагддаг бетаин хэмээх бодис нь элэгнээс хорт бодис гадагшлуулдаг. Түүнчлэн хүрэн манжин залуужуулах үйлчилгээтэй бөгөөд үс, хумс, арьсанд тэжээл өгөх үйлчилгээтэй.
  • Цагаан гаа нь бодисын солилцоог хурдасгаж, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

»

Цөс


  • Оливын тосыг жимсний шүүстэй хамт хэрэглэснээр цөсний чулууг хөөнө. Түүнчлэн цусан дахь болон цөсөн дэх холестерины хэмжээг бууруулдаг.

»

Ходоод


  • Байцаа нь хүний бие дэх хортой бодис болон хүнд металлыг гадагшлуулдаг. Харин байцаанд агуулагдах хүчил нь гэдэсний микрофлорыг сайжруулж, боловсруулалтыг хурдасгах ач холбогдолтой.

»

Бөөр


  • Далайн давс нь бөөрөнд хуримтлагдсан илүүдэл хүчлийг шээсний замаар гадагшлуулдаг. Мөн биеийн шүлтийн тэнцвэртэй байдлыг дэмждэг.
  • Цангис жимс нь давсагний үйл ажиллагааг сайжруулах байгалийн хамгийн хүчтэй антибиотик хэмээн нэрлэгддэг.
  • Яншуй нь давсаг болон бөөрний чулууг хөөх ач тустай. Үүнээс гадна шээсний замыг цэвэрлэдэг.

»

Шулуун гэдэс


  • Хан боргоцойнд агуулагддаг бромелайн хэмээх бодис нь шуулуун гэдэсийг цэвэрлэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг.

 

Эх сурвалж: adme.ru

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл