Орондоо орохоосоо өмнө уугаад гэдэс орчмын өөх хайлуулах шидэт ундаа

Эрүүл мэндэд тустай энэхүү ундаа гэвэл амт муутай уухад эвгүй гэж битгий бодоорой. Харин ч гайхалтай амттай байх болно. Гол нь та өөрийн гараар гэртээ бэлдээд хэрэглэх боломжтой юм.

Эдгээр ундаанууд нь дархлааны системийг дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх, биеийг хорт бодисоос цэвэрлэх, илүүдэл жин хасахад туслах болно. Нэмж хэлэхэд эдгээр нь үндсэн жор бөгөөд та хүссэнээрээ өөртөө тохируулан өөрчилж болно.

1

Өөх хайлуулах Өргөст хэмхний ундаа


ОРЦ


  • 1 өргөст хэмх
  • Яншуй
  • 1 нимбэг
  • 1 халбага нухсан цагаан гаа
  • 1 халбага зуун настын жүүс
  • 1/2 стакан ус

Бэлдэх арга:


Жагсаалтад орсон орцын дагуу найруулан орондоо орохоосоо өмнө уух хэрэгтэй. Та үүнийг 1 сар үргэлжлүүлэн хэрэглээд 7 хоног завсарлаарай. Хэрэв танд хэрэгтэй бол дахин циклийг эхлүүлж болно.

2

Бэрсүүт жүрж болон cinnamon-той ундаа


ОРЦ


  • 500 мл бэрсүүт жүржийн жүүс
  • 500 мл хийжүүлсэн  ус
  • 1 стакан ус
  • 2 cinnamon
  • 1 гоньдтой үр
  • гааны навч
  • мөс
  • бага зэрэг элсэн чихэр

Бэлдэх арга:


Элсэн чихэр, ус, cinnamon нэг аяганд хийж сироп болго. Сахарыг нь хайлж гүйцэх хүртэл 5-10 мин турш зөөлөн галаар буцалгана. Дараа нь үүнийгээ хөргөнө. Жүүс болон сироп, хийжүүлсэн усаа нэг саванд хийж холино. Мөсөө нэмж, гааны навчаараа чимэглэнэ.

3

Энергийн нимбэгний ундаа


ОРЦ


  • 5 нимбэг
  • 1 литр хийжүүлсэн ус
  • гаа
  • мөс

Бэлдэх арга:


4 нимбэгээ шахаж шүүсийг нь авна. Үлдсэн нимбэгээ нимгэн зүсэж өгнө. Шүүс болон хийжүүлсэн усаа 1 саванд хийж холино. Нимбэгний ундаандаа мөсөө нэмж, гааны навчаараа чимэглэнэ.

4

Алимны шүүс


ОРЦ


  • 1 литр алимны шүүс (цэвэр эсвэл савласан)
  • гаа
  • 100 мл нимбэгний шүүс
  • 1 нимбэг
  • мөс

Бэлдэх арга:


Нимбэгээ нимгэн дугуй хэлбэртэй хэрчинэ. Алим болон нимбэгний шүүсийг саванд хийж холино. Зүсэж бэлдсэн нимбэг болон гаа, мөсөө нэмнэ. Та алимны зүсмэлээр ундаагаар чимж болно.

5

Хан боргоцойн ундаа


ОРЦ


  • 1 литр хийжүүлсэн ус
  • 1 нимбэг
  • 1 хан боргоцойн шахсан шүүс
  • гаа

Бэлдэх арга:


Нимбэгээ үрж бас шахаж шүүсийг нь авна. Усаа буцалгана. Усандаа элсэн чихэр нэмж бүрэн хайлах хүртэл нь буцалгана. Дээр нь үрж бэлдсэн нимбэгээ нэмнэ. Бэлэн болсон сиропыг шүүрээр шүүж өөр саванд хийнэ. Түүн дээрээ нимбэг болон хан боргоцойн шүүсийг нэмнэ.

Хан боргоцой зүсэж ундаандаа нэмнэ. Өрөөний температурт хөргөж, хөргөгчинд хийнэ. Хэрэглэхийнхээ өмнө шинэ хан боргоцойн зүсмэлүүдээр чимэглээрэй.

 

Эх сурвалж: brightside.me

Show More

Сэтгэгдэл

сэтгэгдэл