Нарийн боов хийхдээ элсэн чихрийг зөгийн балаар орлуулах [хөрвүүлэх график]

Элсэн чихэр хэрэглэх нь шүд өвдөхөөс авахуулаад олон сөрөг асуудлыг араасаа дагуулдаг. Тийм ч учраас элсэн чихрийг зөгийн балаар орлуулах нь гайхалтай санаа юм.

Таны хийж байгаа нарийн боовны амт нь алдагдахгүй бөгөөд илүү эрүүл хүнс болох болно. Гэхдээ элсэн чихрийг зөгийн балаар орлуулж болох ч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй

»

Зөгийн бал болон элсэн чихэр орцонд орох тун нь ялгаатай

Зөгийн бал нь элсэн чихэртэй харьцуулахад илүү хүчтэй амттай байдаг. Энэ нь маш сайн хэрэг боловч ихэдвэл сайхан амт үгүй болно. Тиймээс элсэн чихрийг зөгийн балаар орлуулахдаа бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Ямар хэмжээтэй элсэн чихэрийг ямар хэмжээтэй зөгийн балаар орлуулж болохыг доорх хүснэгтнээс хараарай.

»

Жороосоо бусад шингэний хэмжээг багасга

Зөгийн балны 20%-г ус эзэлдэг. Тийм учраас бусад шингэний хэмжээг бага зэрэг багасгах хэрэгтэй болдог.

Зөгийн балаар орлуулахдаа 1 аяга элсэн чихэр тутамд 2 хоолны халбага хэмжээтэй бусад шингэнээс багасгах хэрэгтэй. Хэрвээ ½ аяга элсэн чихрийг зөгийн балаар орлуулж байгаа бол бусад шингэнээс 1 хоолны халбага багасгах хэрэгтэй гэсэн үг юм. 1/2 аягаас бага элсэн чихрийг орлуулж байгаа бол бусад шингэнийг багасгах шаардлагагүй..

»

25 градусаар зуухны температурыг багасгана

Зөгийн бал нь чихрийн агууламж өндөртэй байдаг. Энэ нь хоол илүү түргэн болоход нөлөөлдөг ба мөн элсэн чихэртэй харьцуулахад илүү хялбар шатдаг. Тиймээс шарах шүүгээнийхээ температурыг 25 градусаар багасгах хэрэгтэй. Мөн жигнэж байгаа бүтээгдэхүүнээ байнга шалгах хэрэгтэй.

»

Мөсөн гулгуурын талбай шиг болгохгүйн төлөө baking soda нэм

Зөгийн бал хэрэглэснээр жигнэж байгаа бүтээгдэхүүнийг гөлгөр яг л хоккейн талбай шиг болгож чадна. Үүнээс болж үр дүн санаж байснаас муу болох нь бий.

Тиймээс 1 аяга зөгийн баланд ¼ цайны халбага baking soda байхаар бодож орцонд хийнэ.

»

Элсэн чихрийг зөгийн балаар орлуулах хүснэгт

Илүү хялбар болгохын тулд та үүнийг хэвлээд хоол хийх газартайгаа ойр наасан ч болох юм.

Эх сурвалж: thefrugalchicken.com

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл