Гэр цэвэрлэх шилдэг 14 зөвөлгөө

Сар шинийн баяр хаяанд ойртон ирлээ. Бэлтгэл ажил болгож гэр орноо цэвэрлэх гээд их ажил ундрах нь зайлшгүй. Танд гэрээ цэвэрлэх дахаар 14 зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зөвлөгөөнүүд илүү хурдан, хялбар гайхалтай санаанууд байх болно.

»

Богино долгионы зуух

Аяга таваг угаагч порлоноо сайтар хөөсрүүлээд богино долгионы зуух руу хийж 30 секундийн турш хамгийн бага хүчээр нь ажиллуулна. Хаалгыг нь нээж богино долгионы зуухны дотор талыг нь арчиж цэвэрлэнэ. Энэ арга нь богино долгионы зуухыг цэвэрлээд зогсохгүй эвгүй үнэр болон микробуудаас салгах болно.

»

Матрас

Цаг хугацаа өнгөрөхийн хирээр бүх матрас бохирддог. Түүнийг цоо шинэ мэт цэвэрлэхийн тулд хүнсний сод цацаад хэсэг хугацааны турш орхиорой. Дараа нь тоос сорогчоор соруулж авна. Ингэснээр тоос шороо болон эвгүй үнэр оргүй арилах болно. Энэхүү аргыг хуучин буйдангаа цэвэрлэхэд ч ашиглаж болно

»

Гамбанз

Давс ба нимбэгний хослол нь модон гамбанзийг цэвэрлэхэд сайн арга юм. Гамбанз дээр давсаа цацаж бүрээд зүссэн нимбэгээр арчина. Үүнийг халуун усаар зайлж угаад л гүйцээ

»

Талх шарагч

Гар хүрч цэвэрлэхэд хэцүү хэсгийг хуучин шүдний сойзны тусламжтайгаар цэвэрлэж болно.

»

Гоожуур

Хэрвээ калькан цаасаар арчвал усны толбо удаан хугацаагаар тогтохгүй болно

»

Индүү

Индүүний тавцан дээр хэсэг цаас дэвсэж тавиад түүн дээрээ давс цацна. Индүүгээ хамгийн халуун тохиргоон дээр халаана. Усыг нь асгаад, уурын функцийг идэвхгүй болгосон байх ёстой. Халуун индүүгээрээ давсан дээгүүр индүүднэ – Энэ нь индүүний улыг гайхалтай сайн цэвэрлэх болно.

»

Мөнгөн эдлэл

Мөнгөн эдлэл байгаа шургуулга юм уу харцагандаа самбайгаар ороосон шохой хийж байлгах нь таны эдийг гялалзсан өнгөө алдах болон арилахааргүй толбо үүсэх, харлахаас сэргийлнэ

 

»

Хувцас

Хувцсандаа тосон толбо болгох нь үнэхээр харамсалтай. Гэвч асуудлыг нунтагласан шохой ашиглан хялбархан шийдэх боломжтой. Толбо уруу нунтагласан шохой цацаад хэсэг хугацаанд хүлээхэд л болно. Шохой тосыг шингээж авах болно. Шинэхэн толбыг илүү үр дүнтэй арилгана.

»

Жалюзан хөшиг

Жалюзан хөшгийг цэвэрлэхэд маш төвөгтэй бас цаг хугацаа их шаарддаг. Цөөхөн хүмүүс л хуучин оймс ашиглан хялбархан цэвэрлэж болно гэдгийг мэддэг.

»

Хайруулын таваг

Давс хэрэглэх нь хайруулын таваг цэвэрлэх хамгийн сайн арга. Давс нь тосыг шингээж, түлэнхийг салгахад тусалдаг.

»

Хивс

Ус шүршигчид цагаан цуу болон усыг (1:2 харьцаатайгаар) хийж холино. Хивсэн дээр үүссэн толбо руу цацаж чийгтэй даавуугаар бүтээгээд индүүгээ уурын горимд тавьж 30 секундийн турш индүүднэ. Толбондоо баяртай гэж хэлээрэй!

»

Угаалтуур

Угаалтуураа сод болон хуучин шүдний сойзоор цэвэрлээд зүссэн нимбэг хийж усаар зайлж угаахад л хангалттай.

»

Цонх

Сонин ашиглан цонх цэвэрлэх нь хамгийн шилдэг шалгарсан арга бөгөөд бүх толбыг ор мөргүй арилгах болно.

»

Эвгүй таагүй үнэр

Цайны халбага ванилийн хандыг аяганд хийж урьдчилж халаасан шарах зууханд хийнэ. Хэсэгхэн хугацааны дараа таны гэр ид шидийн мэт гайхалтай үнэрээр дүүрч бүх муухай үнэр арилан алга болно.

 

Эх сурвалж: brightside.me

Show More

Сэтгэгдэл

сэтгэгдэл