Шоколад ба халватай нарийн боов

ОРЦ


  • 2 цайны халбага дрожж
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2/3 аяга бүлээн ус
  • 3 халбага зөгийн бал
  • 1/3 аяга оливийн тос
  • 1 цайны халбага давс
  • 2 өндөг (болон өөр 1 өндөг)
  • 4 аяга гурил
  • Халва
  • Шоколад

Хийх арга


12 цайны халбага дрожж, 1 цайны халбага зөгийн бал, 2/3 аяга бүлээн ус хийж сайтар хутгана

23 халбага зөгийн бал, 1/3 аяга оливийн тос, 1 цайны халбага давс, 2 өндөг хийж дахин хутгана. Хутгаж байгаад дээр нь гурилаа бага багаар нэмж зуурна 

3

Зуурмагаа 5 мин нухаж өгнө. Түүний дараа 1 цаг амрааж гурилаа хөөлгөж өгнө.


4Хөөсөн гурилаа 4 тэнцүү хэсэг болгон хуваана. Хуваасан хэсгээ илдэж дээр нь шоколад, халва хийж гурилаа хуйлж бэлдэнэ.

5Хуйлж бэлдсэн 4 хэсэг гурилаа сүлжиж хэвэнд оруулна. Түүн дээрээ өндөг түрхээд 1 цаг амраах хэрэгтэй.

6Амраасны дараа өндөг дахин түрхээд дээр нь халва цацаж жигнэхэд бэлэн болно

7Шарх шүүгээгээ урьдчилж 375°F / 190 °C халаана. Халаасан шарх шүүгээндээ бэлдцээ хийж 30 мин жигнэнэ. Ингээд амттай сайхан нарийн боов маань бэлэн боллоо. Амтархан зооглоорой

Hits: 103

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл

САНАЛ БОЛГОХ

Close