Бидний бодож байснаас удаан хадгалж болох 16 хүнсний бүтээгдэхүүн

Зун болон намрын цагт шинэхэн хүнс хэрэглэж чаддаг нь сайхан. Бид бүгд л шинэхэн хүнсийг шинэ хэвээр нь удаан хугацаанд хадгалж хэрэглэхийг хүсдэг. Харамсалтай нь ихэнх хоол хүнс богино хугацаанд хадгалагддаг.

Гэхдээ санаа бүү зов. Бид шинэ жимс, бяслаг, зэрэг бусад хүнсийг илүү удаан хадгалах ашигтай зөвлөгөөг хүргэж байна.

16

Жимс + цуу + ус

1:10 харьцаатайгаар алимны цуу болон усыг холино. Жимсээ уусмалд зайлж, шүүж аваад цаасан уутанд хийж хөргөгчинд хийнэ. Уусмал нь сул тул цууны амт амтагдахгүй ба жимсээ удаан хадгалах болно.

15

Брокколи, салат, майлз + тугалган цаас


Үүнийг хийхэд маш энгийн. Брокколи, салат, майлзаа тугалган цаасаар боож өгнө. Ингэснээр 2-3 долоо хоног болон түүнээс ч урт хугацаагаар шинээр нь хадгалж болно.

14

Бяслаг + илгэн цаас


Бяслагаа цаасанд боож бас шавар эсвэл шилэн саванд хийж хадгалбал шинээрээ удаан хадгалагдана. Мөн хуванцар саванд хийж болно, гэхдээ тагийг бага зэрэг нээлттэй байлгаарай. Бяслагаа хөргөгчний дулаан хэсэгт байлга.

13

Тоор + өндөгний сав

Удаан хэрэглэхээр тоор авч байгаа бол гүйцэд болоогүй, зөөлрөөгүй буюу элдэв гэмтэлгүй жимс авна. Ихээр нь авсан бол бүгдийг пергамент цаасанд ороох эсвэл өндөгний цаасан хайрцагт хийж хадгална. Тоор нь 10-15 хэмд боловсордог. Хөргөгчинд цаасан уутанд бүрэн болсон жимсийг л хадгална.

12

Аарц + сахар эсвэл давс

Задалсан аарцыг тагтай шилэн саванд хийж хадгална. Хөргөгчинд хийж хадгалахаас өмнө дээр нь 2-3 ширхэг сахар тавиарай. Хөргөгчгүйгээр ч хадгалж болно: шилэн савандаа том ширхэгтэй давс хийгээд дээрээс нь аарцаа хийгээд даавуугаар бүтээгээд хүнд зүйлээр дараарай. Тослог багатай аарц удаан хадгалагддаг байна.

11

Усан үзэм + олс

Урт хугацаагаар хадгалах гэж байгаа бол шинэ ургацынхыг сонгож, хадгалахдаа аль болох хооронд нь шүргэлцэхгүйгээр өлгөөрэй. Усан үзмээ хадгалахын тулд хуурай, сэрүүн, харанхуй, агаарын солилцоо сайтай өрөөнд өлгөвөл удаан хугацаанд хадгалах боломжтой.

10

Цагаан гаа + буцалсан ус эсвэл илгэн цаас

Удаан хугацаанд шинээр нь хадгалахыг хүсвэл наранд жаахан хатааж дараа нь илгэн цаасанд боож сэрүүн газар байлга. Өөр нэг арга нь буцалсан усанд дэвтээж хөргөгчид хадгална.

9

Мах + халгай

4-6 хоног хөргөгчгүйгээр шинэ махыг хадгалж болно. Үүний тулд халгайн навчийг тойруулан тавьж, цагаан цуунд дэвтээсэн даавуунд боож модон хайрцагт хийнэ. Тагийг нь сайтар таглаж газарт 20 см гүнд булаарай. Хоол хийхээс өмнө махаа угаана.

8

Ногоон сонгино + хуванцар сав + хөргөгч

Ногоон сонгино хэрчиж хуванцар саванд хийгээд хөлдөөнө. Хэрэглэхийн өмнө бага зэрэг гэсгээнэ. Үүний та зөв хийж чадвал өвөл ч гэсэн аагтай сайхан ногоон сонгино хэрэглэх болно.

7

Улаан лооль

Хараахан боловсорч гүйцээгүй улаан лоолийг ишийг нь доош харуулан цаасан уутанд хийж эсвэл ямар нэгэн зүйлээр ороож /хувцас байж болно/ улаан болох хүртэл нь сэрүүн газар хадгална. Хэрэв боловсорсон улаан лоольтой хамт хийвэл хурдан улаан болох болно.

6

Загас + мөс

Загасаа барьсны дараа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Гэдэс доторыг нь цэвэрлэсэний дараа тээвэрлэх хэрэгтэй. Загасыг мөсөнд хийж хадгалах юм бол шинээр нь байх хугацааг 2-3 хоног уртасгах боломжтой.

5

Нарийн ногоо + ус + гялгар уут

Нарийн ногоог шинээр нь хадгалъя гэвэл ишийг нь устай аяганд хийж ногоон навчтай хэсгийг нь гялгар уутанд хийж сэрүүн газар тавь. Ногоон хэвээрээ хадгалагдах болно.

4

Алим + цаас + шүүгээ

Алимаа муудаагүй болон гэмтэлгүйг нь ялгаж сэрүүн газарт хадгална. Тэгэхдээ алим нэг бүрийг цаасаар (сонин биш) боож өгөх хэрэгтэй. Аль болох төмснөөс хол харанхуй буланд байлгаарай.

3

Мөөг + хайрцаг, аяга, эсвэл цаасан уут

Залуу мөөг хадгалахад хамгийн тохиромжтой. Юун түрүүнд шороог нь цэвэрлээд усаар зайлах хэрэгтэй. Усанд удаан байлгаж болохгүй, учир нь мөөг ус амархан шингээдэг. Үүнээс гадна шавьжнаас салгахын тулд давстай усанд угааж өгнө. Хуурай цаасан дээр дэлгэж тавиад муудсан газруудыг тасална. Мөөгийг хатааж цаасан уут, эсвэл модон хайрцаг юмуу шаазан аяганд хийж хадгална.

2

Тарвас

Тарвасыг 2° C температуртай зооринд хадгалах хамгийн тохиромжтой. Ийм нөхцөлд удаан хугацаагаар хадгалах боломжтой байдаг. Тэдгээрийг торон даавуун материалаар ороож тавиур дээр байрлуул. Мөн шавар шороон дунд булж болно. Эсвэл үнс, хуурай хөвд байж болно. Тарвас нь харанхуй сэрүүн орчинд зөөлөн гадаргуу дээр удаан хадгалагддаг.

1

Цөцгийн тос + зуух

Энэхүү эртний арга нь цөцгийн тосыг 1-3 жил хадгалах боломжтой болгодог. Ариутгасан савыг шарх шүүгээний лист дээр байрлуулж дотор нь цөцгийн тос хийнэ. 15-20 мин турш (230°F буюу 110°C) зууханд хийнэ. Дараа нь нэмж цөцгийн тос хийгээд таглааг нь таглаад дахин 45 мин шарх шүүгээнд хийнэ. Ингээд бэлэн болох болно. Үүнийгээ хөргөөд тавиур дээр тавиад хадгалах юм.

Эх сурвалж: brightside.me

Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл