Бананатай кекс хийх арга

ОРЦ


  • 3 банана
  • 2 өндөг
  • ½ аяга тараг
  • ⅓ аяга зөгийн бал
  • 1 халбага ваниль ханд
  • 1½ аяга улаан буудайн гурил
  • 1 халбага сод

ЧИМЭГЛЭЛ


  • Хэрчсэн гүзээлзгэнэ
  • Хар шоколад
  • Нэрс
  • Жижиглэсэн самар

Хийх арга


1Бананаа нухаж бэлдэнэ. Түүн дээрээ 2 өндөг хийгээд сайтар хутгана

2½ аяга тараг, 1/3 аяга зөгийн бал, 1 халбага ваниль, 1 ½ аяга гурил, 1 халбага сод зуурна

3Зуурмаг бэлэн болмогц хэвэндээ хийж дээр нь өөрийн хүссэн амттанаа хийж чимэглэж өгнө

4Шарх шүүгээгээ урьдчилж 350°F / 175°C халаана. Халаасан шарх шүүгээндээ бэлдэцээ хийж 20 мин жигнэнэ. Ингээд амттай сайхан кекс маань бэлэн боллоо. Амтархан зооглоорой
Show More

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

сэтгэгдэл